Чикаго хотын Монголчуудын оролцох арга хэмжээнүүд

Бүсгүй кино албан ёсны эрхтэйгээр
Хурд хамтлагийн 30 жилийн ойд зориулан бүтээсэн Бүсгүй УСК Чикаго хотод тавдугаар сарын 16, 17-нд гархаар болжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэд дарж авна уу.


Assi Plaza-Noori Chicken лангуу дотор шинэ Монгол хоолны газар нээгдлээ.
Чикагогийн Монголчууд дунд ам сайтай байгаа шинэ Монгол хоолны газар нь J Plaza буюу хуучнаар Assi Plaza-д байрлаж байгаа бөгөөд амт чанар сайтай Монгол хоолнуудаар үйлчилж байна. Олны ам сайтай байгаа тус газар үйлчлүүлэхээр бол 40 минутын өмнө захиалга өгвөл зүгээр санагдсан. Утасны дугаар : 847-581-1838

Чикаго хотын хүүхэд залуус, гадаад бөхчүүдийн дундах Монгол үндэсний бөхийн тэмцээн болно
Энэ сарын 17-ны өдөр АНУ-д амьдарч буй монгол хүүхэд залуучууд болон гадаадын иргэдэд Монгол бөхөөр дамжуулан өв соёлоо өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах, залуу бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тэмцээн зохиогдоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэд дарж авна уу.

Түүнчлэн, АНУ-ын Чикаго орчимд амьдарч байгаа Монголчуудын наадам болон эх үрсийн баярын тов гарлаа.
-Зургаадугаар сарын 1-нд “Жаргалтай Хүүхэд Нас” Чикаго 2025 нэртэйгээр эх үрсийн баяр –
Дэлгэрэнгүй мэдээллийг энэд дарж авна уу.

-Долдугаар сарын 5-нд Чикаго хотын Монголчуудын наадам Lake Villa-д тус тус зохион байгуулагдах нь ээ. Дэлгэрэнгүйг тун удалгүй мэдээллэх болно.

АНУ дахь Монголчуудын “Safety First 2025” чуулга уулзалт болно

АНУ дахь Монголчуудын гуравдугаар чуулга уулзалт болох “Safety First 2025” ирэх онд зохион байгуулагдахаар товлогдлоо. Өмнө нь тээврийн салбарт чиглэж байсан уг арга хэмжээ энэ удаад цар хүрээгээ тэлж, АНУ дахь нийт Монголчууд болон бизнес эрхлэгчдийг хамрах юм.

Чуулга уулзалтаар тээврийн салбарын мэдээлэл, бизнесийн workshop, нетворкинг арга хэмжээ зохион байгуулагдаж, “Саятан Жолооч” шагнал гардуулна. Энэхүү арга хэмжээ нь АНУ дахь Монголчууд туршлага солилцож, бизнесийн харилцаагаа өргөжүүлэхэд чиглэгджээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл болон тасалбарыг https://www.xamt.net/safety-first-2025 хаягаас авна уу.