Гадаад оронд эх орноосоо хол ямар ч хүн эх орныхоо, үндэснийхээ хоолоо санадаг билээ. Хэрэв нутгийн хүмүүс ойр орчимд байхгүй, өөрөө хоолоо хийж чадахгүй бол бүр хэцүү. Гэвч та Чикаго хотод амьдардаг Монгол хүн бол тун азтай.
Учир нь Чикаго хотод Америк дахь хамгийн их монголчууд амьдарч аж төрдөг тул та хэзээд Монгол хоолоо идэж, Монгол хүмүүстэйгээ уулзах боломжтой юм. Монгол хоол зардаг хувь хүн, холны газрууд маш олон.
Иймд Чикаго хотод Монголын ард түмэн Монголын тал нутгаас хэдэн мянган километрийн алсад ч гэсэн эх орныхоо амтыг мэдрэх боломжтой юм. Тэгвэл эдгээр газруудаас заримыг нь та бүхэнд танилцуулая :
Mazalae Restaurant
- 9216 Waukegan Rd, Morton Grove, IL 60053
- (224) 470-5090
- MazalaeMongolianRestaurant
Танилцуулга :
2016 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа “Мазаалай” нь 60 хүний багтаамжтай, 20 орчим нэр төрлийн хоолтой газар юм. Та бүхэн маань “Мазаалай”-д Монгол хоолоо идэхээс гадна үсний найр, төрсөн өдөр гэх мэт баярт өдрүүдээ зохион байгуулах боломжтой ба 1 хүний 25-35$-аар та 2 салад, 2 хоол , цайтай авах юм.
Мөн “Мазаалай” -н нэг онцлог нь хоолнуудаа таныг захиалахад шинээр хийдэг ба ямар нэг баяр, үйл ажиллагаа явагдаж байх боломжтой тул та урьтаж залгаж ажиллаж байгаа, ямар хоолнууд гарч байгаа эсэхыг асууж байвал тохиромжтой.
Үйлчилгээнүүд :
- Catering
- Dine- In
- Party
- Uber Eats Delivery
Хоолны цэс:
-
Салад $4
Нийслэл салад $4.50 , Байцааны салад, Луувангийн салад
-
1-р Хоол $12.50
Гурилтай шөл, Банштай ногоотой шөл, Банштай цай, Хуйцаа , 5 цулын шөл , Хавиргатай шөл , Бантан
-
2-р Хоол $12.50
Бууз , Хуушуур , Цуйван , Пүнтүүзтэй хуурга. Нарийн махан хуурга, Өндөгтэй хуурга. Үхрийн шарсан мах ( Урьдчилж захиалга өгвөл: Мантуун бууз, Пирожки, Гуляш ) ( Гэдэстэй хоолнууд 15$)
Monday | 11 AM–8 PM |
Tuesday | Closed |
Wednesday | Closed |
Thursday | 11 AM–8 PM |
Friday | 11 AM–8 PM |
Saturday | 11 AM–8 PM |
Sunday | 11 AM–8 PM |
Arvin Restaurant
- 8482 W Golf Rd, Niles, IL 60714
- (224) 565-5198
Танилцуулга :
2019 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй “Арвин” нь 24 хүний багтаамжтай, 30 гаруй нэр төрлийн хоолтой газар юм.
Үйлчилгээнүүд :
- Catering
- Dine- In
Хоолны цэс:
-
Салад , Зууш $7-$10
Өвчүүний махан зууш, Шарсан өндөгтэй зууш, Шарсан банштай зууш, нийслэл салад, байцааны салад, луувангийн салад, өндөгний салад, махан зууш
-
1-р Хоол $17
Хуйцаа, Бинтэй хар шөл , Банштай хар шөл, Банштай цай, Бантан, Жигнэсэн гурилтай шөл, Битүү хар шөл, Таван цулын шөл, Кимчитэй будаатай шөл, Хавиргатай хар шөл
-
2-р Хоол $17
Шарсан өвчүү, Цуйван, Таван цулын цуйван, Пүнтүүзтэй хуурга, Өндөгтэй хуурга, Өндөгтэй бифштекс, Чинжүүтэй хуурга, Гуляш, Тефтел, Будаатай хуурга , Байцаатай хуурга, Шарсан төмстэй үхрийн мах, Шарсан хавирга, Соустай бөөрөнхий мах, Бууз, Хуушуур, Пирожки , Мантуун бууз
Г.Батзориг
( ХуушуурАндаа )
- Glenview, IL
- (224)-458-8438
- Даян жумаа Г.Батзориг
Танилцуулга :
Чикаго хот орчимд хувиараа хоол хийж зардаг хүмүүсийн талаар мэдээлэл цуглуулахад хамгийн их дурдагдсан хүмүүсийн нэг нь Г.Батзориг ( ХуушуурАндаа ). Захиалгаар бүхий л төрлийн хоолыг баяр ёслол, найр наадамд зориулан хийдэг ба зөвхөн баяр гэлтгүй та өдрийн цай, оройн хоолондоо ч тэдний амтат сэт-үүдийг захиалах боломжтой. Та хэрэв захиалах бол 1-2 хоногийн өмнө урьтаж захиалгаа өгөөрэй.
Үйлчилгээнүүд :
- Catering
- Take-out
Хоолны цэс:
-
Бууз - 8ш $18
-
Хөлдүү Банш - 40ш $25
Гурилтай шөл, Банштай ногоотой шөл, Банштай цай, Хуйцаа , 5 цулын шөл , Хавиргатай шөл , Бантан
-
Жууцайтай дугуй хуушуур сэт $15
Жууцайтай дугуй хуушуур 6ш ,Байцааны салат, Нийслэл салат, Хийцтэй сүүтэй цай
-
Ангус үхрийн амталж шарсан өвчүү сэт $15
Ангус үхрийн амталж шарсан өвчүү, Хачир будаа болон 2 төрлийн салат
-
Хал цэргийн Хайрсан гурилтай сэгсгэр цуйван сэт $15
Хал цэргийн Хайрсан гурилтай сэгсгэр цуйван,Хачир 2 төрлийн салат
-
Мантуун болон Энгийн бууз сэт $15
( М/бууз 5ш+2төрлийн салат ) эсвэл ( Бууз 10ш+ 2төрлийн салат )
-
Банштай ногоотой шөл гамбиртай сэт $15
-
Сийртэй шанзтай гэрийн хуушуур сэт $15
Сийртэй шанзтай гэрийн хуушуур 6ш , 2 төрлийн салат
-
Ангус үхрийн махан Гуляшь сэт $15
Ангус үхрийн махан Гуляшь, 2 төрлийн салат
Monday | Closed |
Tuesday | Closed |
Wednesday | Closed |
Thursday | 11 AM–3 PM |
Friday | Closed |
Saturday | 11 AM–3 PM |
Sunday | 11 AM–3 PM |
Uka Selenge
- Buffalo Grove
- 949-272-6132
- Uka Selenge
Танилцуулга :
Монголчуудын маань бас нэгэн амтархан иддэг дуртай хоол бол “Uka Selenge”-н хоолнууд юм. Тэд одоогоор зөвхөн Пүрэв, Бямба, Ням -д хоол гаргадаг ба та урьд орой нь эсвэл өглөө эрт захиалгаа өгвөл сайн. Учир нь тэд ихэвчлэн өдөр цайны цагаар хоолнуудаа гаргадаг.
Үйлчилгээнүүд :
- Catering
- Take-Out
Хоолны цэс:
Бусад
Зөвхөн эдгээр 4 газраар зогсохгүй, Чикаго хотод маань маш олон хоол хийж зардаг хүмүүс байдаг билээ. Тэднээс чадахаараа мэдээллийн нэгтгэж цуглуулж дараах зургуудад нэмлээ:
Хэрэв та хоол тогтмол хийж зардаг ба дээрх жагсаалтанд өөрсдийн хоолны үйлчилгээгээ нэмүүлэхийг хүсэж байвал энэд дарж бидэнтэй холбогдоорой.
Мөн та манай сайтанд үнэгүй бүртгүүлж , үйлчилгээ гэсэн хэсэгт өөрийн зараа хэзээд тавих боломжтой.