Яагаад chimongol-г сонгох хэрэгтэй вэ?

Агуулга

Манай Chimongol веб нь эх орноосоо хол амьдарч буй монголчууддаа монгол хүний халуун дулаан мэдрэмжийг өгөхийг зорьсон виртуал орон зай юм. Манай цахим нийгэмлэгийн гол зорилго нь Салхит хот хэмээх нэрлэгдэх Чикаго хотод амьдрах Монголчууддаа харилцаа холбоо тогтоох, эмх цэгцтэй мэдээлэл авч мөн мэдээлэл солилцох боломжийг олгохын зэрэгцээ нэгдмэл байх мэдрэмжийг хөгжүүлэхэд оршино.

Мэдээллийн ертөнц:

Манай онлайн платформ нь Чикаго дахь монголчуудад зориулсан тодорхой мэдээллүүдийг олж авах эх сурвалж болно. Бидэнд хамаарах Монголын болон Америкийн Нэгдсэн Улсын нийгэм, соёлд юу тохиож байгаа мэдээ мэдээллүүдийг тусгайлан бэлтгэж үнэн зөвөөр цаг тухайд нь хүргэнэ. Ингэснээр 2 улсын мэдээ мэдээллээс хоцрохгүй байж чадах билээ. Мөн бид энэ функцэд ойрд тохиох соёлын арга хэмжээ, олон нийтийг хамарсан хөтөлбөр гэх мэтийг оруулж байх тул та мэдээллээс хоцрохгүйн тулд манай вебээр зочилж байгаарай.

Зар сурталчилгааны булан:

Одоо цагт бидний амьдралын нэгэн хэсэн болсон дижитал зах зээлд монголчууд бидэнд ч бас бидний гэсэн орон зай хэрэгтэй юм. Энэ зар сурталчилгааны функц нь нарийвчилсан нягт зохион байгуулалттай, чанартайгаар боловсруулагдсан  дэлгэрэнгүй бөгөөд тодорхой тайлбартай байна. Зарын мэдээллүүдийг олон төрлүүдэд хуваан (ажлын зар, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн гэх мэт) шүүлтүүрийн аргыг ашиглах ба энэ нь хайж байгаа зар сурталчилгаагаа тэр дор нь олоход амар болгоно. Мөн өөрт таалагдсан зарын мэдээллээ хадгалан авч дараа дахин үзэх болон бусадтай хуваалцах гэх мэт функцүүд байдаг тул өмнө харсан зараа эргэн олж чадахгүй байх вий гэж санаа зовох шаардлагагүй болно. Нэг нэгнээ дэмжин монгол бизнес үйлчилгээг сонгоцгооё.

Хэрэглэхэд хялбар:

Манай платформ нь хэрэглэхэд хялбар, хэрэглэгчдэдээ ээлтэй байхаар бүтээгдсэн ба танд виртуал тухтай орчныг бүрдүүлж ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр хэрэгтэй мэдээллээ хялбархан олж болох зориулалтаар хийгдсэн. Мөн бид кибер аюулгүй байдлыг эрхэмлэн үүний тулд тодорхой хэмжээний арга хэмжээ авсан тул та манай вебийг итгэлтэйгээр сонгож болно. Бид хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг чухалчилдаг тул бидэнд ирсэн лавлагаа, санал хүсэлтийг цаг тухайд нь шуурхай шийдвэрлэдэг учир бид ямар нэгэн санал хүсэлтийг хүлээн авахдаа таатай байна.

Эерэг олон нийтийн орчин:

Манай платформ нь Америкийн Нэгдсэн Улсад амьдарч буй монгол хүн бүрд зориулагдсан ба энэ виртуал ертөнцдөө бид туршлага хуваалцах, шинээр нөхөрлөл үүсгэх болон санал, үзэл бодлоо солилцох талбар юм. Бид танаас энэ веб дээр байхдаа эерэг уур амьсгалыг түгээж, сөрөг утгатай бусдын тав тухыг алдагдуулах зүйл бүү хийгээрэй гэж хүсье.

Бидний вебийг ашиглан Чикагод амьдарч байгаа бусад монголчуудтайгаа танилцан, өөртэйгөө төстэй замыг туулж туршлагажсан хүмүүстэй холбогдон бие биеэ дэмжицгээе. Монголчуудад зориулсан цахим орон зайл тавтай морил.

Илүү ихийг хүсэж байвал!

Хэрэв танд энэ блог хэрэг болсон ба Чикагогийн монголчуудын талаар илүү үнэ цэнэтэй мэдээлэл авахыг хүсвэл манай мэдээллийн товхимолд нэгдээрэй!

mnМонгол