MUNNO’S PIANO STUDIO-Н Сурагчид CARNEGIE HALL-Д Амжилттай Тоглов
Чикаго хотын Монголчуудын CHIMONGOL.COM вэбсайтад тавтай морил!
Иллинойс мужийн Гленвью хотод байрладаг “Munno’s Piano Studio” нь олон Монгол авьяаслаг хүүхэд багачуудад төгөлдөр хуурын боловсрол олгодог билээ. Тус студийн шавь нар саяхан Нью-Йорк хотод зохион байгуулагдсан “Golden Key International Music Festival”-д амжилттай оролцож, дэлхийд алдартай Carnegie Hall-ын тайзнаа урилгаар тоглоод ирсэн баярт мэдээг та бүхэндээ хүргэж байна.
“Munno’s Piano Studio”-ийн вебсайтанд мэдээлснээр, авьяаслаг шавь нар нь тус нэр хүндтэй олон улсын наадмаас 1 алт, 5 мөнгөн медаль хүртсэн нь багш, сурагчид, эцэг эхчүүдийн хувьд мартагдашгүй баярт мөч байлаа. Хүүхдүүд ур чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан гайхалтай тоглолт үзүүлсэн байна.
Энэхүү гайхалтай амжилтын эзэд болох Марал, Энэрэл, Эмүжин, Jayden, Zoey, Ананд нартаа CHIMONGOL.COM сайтынхаа нийт уншигчдын өмнөөс халуун баяр хүргэж, урлагийн замнал нь улам гэрэлтэж, цаашдын уралдаан тэмцээнүүдэд нь өндөр амжилт хүсье! Та бүхнээрээ үнэхээр их бахархаж байна.
Munno’s Piano Studio нь Гленвью хот болон ойр орчмын Монгол хүүхдүүдийн хөгжмийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, тэдний авьяас билгийг нээн хөгжүүлж байгаад талархаж байна.
Avyaslag xuuxduud dee amjilt xusee!
Sariin chanartai zuil xelye!
Kawai tsagaan ongotei, grand royal xuur yaraltai zarna. Xolbogdox utas 213.255.0444