Чикаго хот дахь Монгол хоолнууд

Агуулга

          Гадаад оронд эх орноосоо хол ямар ч хүн эх орныхоо, үндэснийхээ хоолоо санадаг билээ. Хэрэв нутгийн хүмүүс ойр орчимд байхгүй, өөрөө хоолоо хийж чадахгүй бол бүр хэцүү. Гэвч та Чикаго хотод амьдардаг Монгол хүн бол тун азтай.

Учир нь Чикаго хотод Америк дахь хамгийн их монголчууд амьдарч аж төрдөг тул та хэзээд Монгол хоолоо идэж, Монгол хүмүүстэйгээ уулзах боломжтой юм.  Монгол хоол зардаг хувь хүн, холны газрууд маш олон. 

Иймд Чикаго хотод Монголын ард түмэн Монголын тал нутгаас хэдэн мянган километрийн алсад ч гэсэн эх орныхоо амтыг мэдрэх боломжтой юм. Тэгвэл эдгээр газруудаас заримыг нь та бүхэнд танилцуулая :

Mazalae Restaurant

Танилцуулга : 

2016 оноос хойш үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа “Мазаалай” нь 60 хүний багтаамжтай, 20 орчим нэр төрлийн хоолтой газар юм.  Та бүхэн маань “Мазаалай”-д Монгол хоолоо идэхээс гадна үсний найр, төрсөн өдөр гэх мэт баярт өдрүүдээ зохион байгуулах боломжтой ба 1 хүний 25-35$-аар та 2 салад, 2 хоол , цайтай авах юм. 

Мөн “Мазаалай” -н нэг онцлог нь хоолнуудаа таныг захиалахад шинээр хийдэг ба ямар нэг баяр, үйл ажиллагаа явагдаж байх боломжтой тул та урьтаж залгаж ажиллаж байгаа, ямар хоолнууд гарч байгаа эсэхыг асууж байвал тохиромжтой. 

Үйлчилгээнүүд :
  • Catering
  • Dine- In 
  • Party 
  • Uber Eats Delivery
Хоолны цэс:
Даваа гараг11 AM–8 PM
Мягмар гарагClosed
Лхагва гараг11 AM–8 PM
Пүрэв гараг11 AM–8 PM
Баасан гараг11 AM–8 PM
Бямба гариг11 AM–8 PM
Ням гараг11 AM–8 PM
Даваа гараг11 AM–8 PM
Мягмар гарагClosed
Лхагва гарагClosed
Пүрэв гараг11 AM–8 PM
Баасан гараг11 AM–8 PM
Бямба гариг11 AM–8 PM
Ням гараг11 AM–8 PM
Даваа гараг 11 AM–8PM
Мягмар гараг 11 AM–8PM
Лхагва гарагClosed
Пүрэв гараг11 AM–11PM
Баасан гараг11 AM–11PM
Бямба гариг11 AM–11PM
Ням гараг11 AM–8PM

Nomads Mongolian & Korean BBQ

Танилцуулга : 

Монголчуудын маань бас нэгэн амтархан иддэг дуртай хоол бол “Uka Selenge”-н хоолнууд юм. Тэгвэл Ука ах маань өөрийн хоолны газраа саяхан нээсэн байна. Уг газар нь 60-80 хүний багтаамжтай юм. 

Зөвхөн Монгол хоолоор зогсохгүй давхар Солонгос хоол гарч байгаа нь тэдний нэг онцлог юм. Тэдний мэнюг зургийн хэсэгт хавсаргалаа. 

Үйлчилгээнүүд :
  • Catering
  • Take-Out
  • Dine-In
  • Party hosting
Хоолны цэс:

Г.Батзориг
( ХуушуурАндаа )

Танилцуулга : 

Чикаго хот орчимд хувиараа хоол хийж зардаг хүмүүсийн талаар мэдээлэл цуглуулахад хамгийн их дурдагдсан хүмүүсийн нэг нь Г.Батзориг ( ХуушуурАндаа ).  Захиалгаар бүхий л төрлийн хоолыг баяр ёслол, найр наадамд зориулан хийдэг ба зөвхөн баяр гэлтгүй та өдрийн цай, оройн хоолондоо ч тэдний амтат сэт-үүдийг захиалах боломжтой. Та хэрэв захиалах бол 1-2 хоногийн өмнө урьтаж захиалгаа өгөөрэй.  

Үйлчилгээнүүд :
  • Catering
  • Take-out 
Хоолны цэс:
Даваа гараг12 PM–6 PM
Мягмар гараг12 PM–6 PM
Лхагва гараг12 PM–6 PM
Пүрэв гараг12 PM–6 PM
Баасан гараг12 PM–6 PM
Бямба гариг12 PM–6 PM
Ням гараг12 PM–6 PM

Бусад

Зөвхөн эдгээр 4 газраар зогсохгүй, Чикаго хотод маань маш олон хоол хийж зардаг хүмүүс байдаг билээ. Тэднээс чадахаараа мэдээллийн нэгтгэж цуглуулж дараах зургуудад нэмлээ:

Хэрэв та хоол тогтмол хийж зардаг ба дээрх жагсаалтанд өөрсдийн хоолны үйлчилгээгээ нэмүүлэхийг хүсэж байвал энэд дарж бидэнтэй холбогдоорой. 

 

Илүү ихийг хүсэж байвал!

Хэрэв танд энэ блог хэрэг болсон ба Чикагогийн монголчуудын талаар илүү үнэ цэнэтэй мэдээлэл авахыг хүсвэл манай мэдээллийн товхимолд нэгдээрэй!

mnМонгол