Чикаго хот дахь Карго үйлчилгээнүүд

Агуулга

Чикагод амьдарч буй ихэнхи монголчууд маань ажил хэрэг, хувийн шалтгаан, хамаатан садны захиас, эсвэл баяруудаар бэлэг гэх мэт олон тохиолдлоор ямар нэг зүйл монгол руу илгээдэг билээ. Гэхдээ бидний завгүй амьдралын дунд каргонуудын байршил, ажлын цаг, үнэ хөлс гэх мэт нарийн ширийн зүйлийг мартах нь амархан гэдэгтэй та санал нийлэх байх. Тэгвэл та уг мэдээллүүдийг нэгэн дор энэ блогноос авч болох юм! Та туршлагатай эсвэл анх удаа ачаа илгээж байгаа эсэхээс үл хамааран энэ гарын авлага нь Монгол, Чикагогийн хоорондыг холбож буй шилдэг ачаа тээврийн компаниудын талаарх бүх чухал мэдээллийг өгөх болно.

Хураангүй:

КаргоБайршилГазрын ачаа Агаарын ачаа
S.B.Express IncGlenview, IL
Elk Grove Village, IL
Chicago, IL
Naperville, IL
Shoreline, WA
Aurora , CO
Portland , OR
Large хайрцаг – 80$
Extra Large хайрцаг – 100$
1кг – 10$
Пүрэв, Бямба гараг бүрт
3-5 хоногт очно.
Anglofreight IncElk Grove Village, IL
Glenview, IL
Large хайрцаг – 50$
Extra Large хайрцаг – 70$
60-90 өдөрт
1кг – 10$
Пүрэв гараг бүрт
7-10 хоногт очно.
Shuurkhai CargoWilmington , DE
Skokie, IL
Large хайрцаг – 50$
Extra Large хайрцаг – 70$
1кг – 10$
Пүрэв гараг бүрт
7-14 хоногт очно.
Genesis LogisticsArlington Heights,ILLarge хайрцаг – 50$
Extra Large хайрцаг – 70$
1кг – 10$
Пүрэв гараг бүрт
7-10 хоногт очно.

Дэлгэрэнгүй:

S.B.Express Inc

         Эс.Би. Экспресс бол 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй хорин хоёр жил үйл ажиллагаа явуулж байгаа , АНУ-д хамгийн олон салбартай ууган каргоны компани билээ. Тэд өдөр тутмын бараанаас авахуулаад машин, техник төхөөрөмж гэх мэт бүхий л зүйлсийг америк монголын хооронд импортолж ,экспортлож байна.

Зөвхөн улс хоорондын карго бус мөн америк дотроо шуудангийн үйлчилгээ явуулж байгаа нь тэдний онцлогуудын нэг юм. Өөрөөр хэлбэл та Эс.Би.Экспрэсс-н салбар дээр очоод америкийн аль ч хотруу USPS шуудангийн үнээр ачаа, шуудан илгээх боложтой.

Хэрэглэгч  https://www.sbexpress.info/ сайтаар орж бүртгэл үүсгэснээр илгээмж явуулах боломжтой ба барааны жин, хүлээн авагч, хүлээн авсан он сар зэрэг олон нарийн мэдээллийг харах учир найдвартай. Агаарын ачаа 7 хоног бүрийн Пүрэв, Бямба гараг бүрт тогтмол гардаг.

 Та доорх салбаруудаас өөрт хамгийн ойрхонг сонгон каргогоо явуулаарай.

Үйлчилгээ болон Үнийн тариф :

  • Агаарын ачаа –  $10/kg – Долоо хоногын Пүрэв гараг бүр
  • Газрын ачаа – Large box / $80 , Extra Large Box / $100
  • Export, import
  • Онлайн бараа захиалга
  • Америк дотроо шуудан

АНУ дахь салбаруудын хаяг :  

Даваа гараг09:30 – 17:00
Мягмар гараг09:30 – 17:00
Лхагва гараг09:30 – 22:00
Пүрэв гараг11:00 – 17:00
Баасан гараг09:30- 17:00
Бямба гариг12:00 – 15:00
Ням гараг12:00 – 15:00
Даваа гараг10:00 – 18:00
Мягмар гараг10:00 – 18:00
Лхагва гараг10:00 – 20:00
Пүрэв гараг11:00 – 14:00
Баасан гараг10:00 – 15:00
Бямба гариг10:00 – 15:00
Ням гараг12:00 – 15:00
Даваа гараг09:00 – 19:00
Мягмар гараг09:00 – 19:00
Лхагва гараг09:00 – 19:00
Пүрэв гараг09:00 – 19:00
Баасан гараг09:00 – 19:00
Бямба гариг10:00 – 16:00
Ням гарагCLOSED

Монгол дахь хаяг :      

  • ЧД 1-р хороо 23-р сургуулийн зүүн талд 39-р байр 1-р орц В1 давхарт , Хуучнаар Ард кино театр хойно
  • Холбогдох утас : +976 7595-5088, +976 7000-5088    

Вебсайт :  https://mysbexpress.com/

ФБ хуудас :  fb.com/s.b.expressincusa

AngloFreight USA Inc

         Тус компани нь шуудан илгээмж, тээвэр зуучийн чиглэлээр 2003 оноос хойш тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа 21 жилийн туршлагатай компани юм. Мөн өөрсдийн веб сайтаараа трак хийх боломжтой ба агаарын ачаа 7-10 хоногт, газрын ачаа 60-90 хоногт хүлээн авагчийн гарт хүрнэ.

Тэдний хамгийн том онцлог бол монголоос сар тутам шинэ, эрүүл хүнс оруулж ирж зардаг ба “Энүүхэндээ” дэлгүүртэй хамтран монгол ноос ноолуур, бэлэг дурсгал, дээл хувцас зарж байна.

Хэрвээ таньд монгол бараа бүтээгдэхүүн хэрэгтэй бол Англо-г зориорой.

Үйлчилгээнүүд:

  • Агаарын тээвэр – $10/kg
  • Газрын тээвэр Large box /$50 Extra Large Box/ $70
  • Машин тээвэр – 4200$
  • Онлайн бараа захиалга

АНУ дахь салбарын хаяг : 

Даваа гараг10:00 – 18:00
Мягмар гараг10:00 – 18:00
Лхагва гараг10:00 – 18:00
Пүрэв гараг10:00 – 18:00
Баасан гараг10:00 – 18:00
Бямба гариг10:00 – 17:00
Ням гараг10:00 – 17:00
Даваа гараг10:00 – 18:00
Мягмар гараг10:00 – 18:00
Лхагва гараг10:00 – 18:00
Пүрэв гараг10:00 – 18:00
Баасан гараг10:00 – 18:00
Бямба гариг10:00 – 17:00
Ням гараг10:00 – 17:00

Монгол дахь хаяг :

  • ХУД, 18-р хороо, Удирдлагын академийн эсрэг талд Академи хотхоны 34Г байрны В1 давхарт (Зүүн урд талаасаа орно).
  • Холбогдох утас: +976 7700-7811, +976 8901-8038
  • Цагийн хуваарь:
Даваа гараг10:00 – 18:00
Мягмар гараг10:00 – 18:00
Лхагва гараг10:00 – 18:00
Пүрэв гараг10:00 – 18:00
Баасан гараг10:00 – 18:00
Бямба гариг11:00 – 16:00
Ням гарагCLOSED

Вебсайт: https://anglo.mn/

Цахим хуудас :  fb.com/anglotulga

Shuurkhai Cargo LLC

      Шуурхай Карго компанийн давуу тал нь АНУ-н бүх сайтнаас өөрийн хүссэн бараагаа таксгүй , нэмэлт төлбөр төлөлгүй захиалах боломжтой. Үүний тулд та тэдний вэбсайтнаас DE муж дахь таксгүй салбарт яаж захиалга өгөх талаар уншаарай. Нэмэлт давуу тал гэвэл та газрын ачаагаа хүссэн газраасаа авахуулж, мөн ирсэн ачаагаа өөрийн байгаа газартаа хүргүүлж авах боломжтой. Агаарын ачаа мөн л 7-14 хоногт очдог бол газрын ачаа 90-120 хоног болно. 7 хоног бүрийн пүрэв гараг бүр Чикаго-с агаарын ачаа гардаг бол газрын ачаа сард нэг удаа гарна.

Үйлчилгээнүүд:

  • Агаарын тээвэр – $10/kg
  • Газрын тээвэр Large box /$50 Extra Large Box/ $70
  • Онлайн бараа захиалга
  • Авто машин тоног төхөөрөмж
  • Холимог тээвэр

Таксгүй муж дахь каргоны нэмэлт мэдээлэл:

 Хориотой бараа:

  • Гар утас
  • Хуулиар хязгаарлагдсан бараа бүтээгдэхүүнүүд ( Эм, витамин , зэвсэг, хар тамхи г.м)
  • Газрын ачаа
  • Овортой бараа

 Ачаа гарах: 14 хоногт 1 удаа агаарын ачаа тогтмол гарна

 Хугацаа: 7-21 хоног

Цагийн хуваарь:

Даваа гараг10:00 – 17:00
Мягмар гараг10:00 – 17:00
Лхагва гараг10:00 – 17:00
Пүрэв гараг10:00 – 17:00
Баасан гараг10:00 – 17:00
Бямба гариг10:00 – 14:00
Ням гарагCLOSED

Чикаго дахь салбар

  • Холбогдох утас: +1 312-522-7955
  • Цагийн хуваарь:
Даваа гараг10:00 – 17:00
Мягмар гараг10:00 – 17:00
Лхагва гараг10:00 – 17:00
Пүрэв гараг10:00 – 17:00
Баасан гараг10:00 – 17:00
Бямба гариг10:00 – 14:00
Ням гарагCLOSED

Бусад салбарууд :

2482 E Oakton St, Arlington heights, IL, 60005 ( Онлайн захиалга авахгүй )

Монгол дахь хаяг :

  • Холбогдох утас: +976 7272-0700 ,+976 8686-3599

Вебсайт: https://web.shuurkhaicargo.com/

Цахим хуудас :  fb.com/ShuurkhaiCargo.LLC

Genesis Logistic

         Хамгийн сүүлийн карго компани маань хамгийн отгон , шинэхэн каргоны компани билээ. Тэд оройхон гарч ширүүхэн дайрна гэгчээр байгууллагдсанаасаа хойш бусад каргонуудаас дуталгүй өндөр үйлчилгээ үзүүлж байна.

Тэдний онцлогуудаас дурьдвал, таньд 1 хайрцаг газрын ачаа байсан ч хамаагүй, тэд Чикаго орчмын хотуудаас ямар ч нэмэлт төлбөргүйгээр таны байгаа газраас очиж авах юм. Тэгээд зогсохгүй 300 миль дотор ойр орчмийн мужуудаас ( Ohio, Minnesota, Wisconsin, Missouri, Indiana, Michigan г.м) олон тооны газрын ачаа байвал мөн нэмэлт төлбөргүй очиж авах юм. Мөн Монголд агаарын болон газрын ачааг тань хүргэж өгөх боломжтой.

Бас нэгэн сонирхолтой онцлог нь бусад каргонууд жингээ дээшээ тоймолж боддог бол Genesis Logistic нь бүхий л агаарын ачааг грамлаж тооцдог буюу хэрвээ таньд 500гр агаарын ачаа байвал 500гр-аар нь бодож 5$ болох юм.

Мөн тэд таны агаарын болон газрын ачаанд замдаа ямар нэг гэмтэл учирвал таны ачааны мөнгийг эргүүлэн төлнө гэж амалж байна лээ.

Үйлчилгээнүүд:

  • Агаарын тээвэр – $10/kg
  • Газрын тээвэр Large box /$50 Extra Large Box/ $70
  • Онлайн захиалга

АНУ дахь салбарын хаяг

  • Холбогдох утас: +1 847-508-1934
Даваа гараг09:30 – 18:00
Мягмар гараг09:30 – 18:00
Лхагва гараг09:30 – 20:00
Пүрэв гараг09:30 – 18:00
Баасан гараг09:30 – 18:00
Бямба гариг09:30 – 17:00
Ням гарагCLOSED

Монгол дахь хаяг :

  • Чингэлтэй дүүрэг, 3 хороо, 2р 40 мянгат 13-33
  • Холбогдох утас:  +976 8038-1934, +976 8810-6441

Цахим хуудас: fb.com/genesislogisctics

Илүү ихийг хүсэж байвал!

Хэрэв танд энэ блог хэрэг болсон ба Чикагогийн монголчуудын талаар илүү үнэ цэнэтэй мэдээлэл авахыг хүсвэл манай мэдээллийн товхимолд нэгдээрэй!

mnМонгол