Идэр хүчтэн – Бөхийн Барилдаан
Арга хэмжээний талаар:
“ИДЭР ХҮЧТЭН” ЧИКАГО ОРЧМЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД, ГАДААД БӨХЧҮҮДИЙН ДУНДАХ МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН БОЛНО
Зорилго: АНУ-д амьдарч буй монгол хүүхэд залуучууд болон гадаадын иргэдэд Монгол бөхөөр дамжуулан өв соёлоо өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах, залуу бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх
Зохион байгуулагч: “Хүчтэн” бөхийн дэвжээ
Дэмжигч байгууллага: Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газар, Чикаго орчмын монголчуудын холбоо
Оролцогчдын ангилал
• 7-9 нас
• 10-13 нас
• 14-17 нас
• 18-аас дээш болон цолгүй залуу бөхчүүд
• Гадаад бөхчүүд
Шагнал
Ангилал тус бүрт:
• Түрүү бөх: Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
• Үзүүр бөх: Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
• Шөвгийн 3: Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
• Шөвгийн 4: Медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал
• Тусгай шагнал: Өргөмжлөл, мөнгөн шагнал
Бүртгэл
Хүүхдүүдийг төрсний гэрчилгээг нь үндэслэн бүртгэнэ. Холбоо барих: П.Уламбаяр (емэйл хаяг: ulmaa0210@yahoo.com, гар утас 312-292-6990, 773-526-204)
Анхаарах зүйлс:
• Тэмцээн цагтаа эхлэх тул оролцогчид урьдчилан бүртгүүлж, өглөөний 08.45 цагт талбайд хүрэлцэн ирсэн байна уу
• Оролцогчид үндэсний бөхийн зодог, шуудагтай барилдана
• Аймаг, сумын цолтой болон жүдо, чөлөөт бөхийн зэрэгтэй бөхчүүд оролцохгүй
• Тэмцээний үеийн бэртэл гэмтэлд зохион байгуулагч тал хариуцлага хүлээхгүй
Ямар нэг алдаа байна уу?
Хэрэв та дараах арга хэмжээний заранд буруу мэдээлэл байгааг анзаарсан бол доорх маягтыг бөглөн бидэнд мэдэгдэнэ үү. Таны санал хүсэлт нь бидний зарыг үнэн зөв, цаг үеэ олсон байлгахад тусалдаг. Танд баярлалаа!