ШАЛЗ – УСК

10/29/2025

Арга хэмжээний талаар:

“ШАЛЗ” уран сайхны киноны гадаадад амьдарч буй Монголчууддаа гаргах албан ёсны хамгийн эхний үзвэрийг
АМЕРИКИЙН МОНГОЛЧУУДДАА зориулан 10-р сарын 31-нээс 11-р сарын 7-ны хооронд гарахаар боллоо.

Киноны дараа найруулагч болон жүжигчид үзэгчидтэйгээ уулзаж,
киноны талаар асуулт хариулт (Q&A) хийн,
албан ёсны зураг авалт болон чөлөөт ярилцлага өрнүүлэх болно.

Нээлтээ хийсэн цагаасаа үзэгчидийн сэтгэлийг хөдөлгөж, зөвхөн Монголд л хийж болох СУПЕР ЭКШН ТУЛААНТ КИНО атлаа хүн бүрийн дотор хэзээ нэгэн цагт үүссэн сэтгэлийн гүн сорвийг эдгээж, хүн чанарын тухай өгүүлэх уянгын драматай хослуулсан кино гэж сайшаал хүртэж буй “ШАЛЗ” киног Монгол хүн бүрийг хамтдаа үзэхийг урьж байна.

Мэдээлэл

11/07/2025 7:00 pm
Төлбөртэй
Asiasfinestentertainment@gmail.com

Ямар нэг алдаа байна уу?

Хэрэв та дараах арга хэмжээний заранд буруу мэдээлэл байгааг анзаарсан бол доорх маягтыг бөглөн бидэнд мэдэгдэнэ үү. Таны санал хүсэлт нь бидний зарыг үнэн зөв, цаг үеэ олсон байлгахад тусалдаг. Танд баярлалаа!