Safety First – Conference
Арга хэмжээний талаар:
🇲🇳 Түүчээлэх Монголчуудын уулзах газар “Safety First 2025!”
Та бүхэнд АНУ дах Монголчуудын 3 дугаар Чуулга уулзалт “Safety First” 2025-г танилцуулж байна!
Үйл ажиллагаа дараах 4 хэсгээс бүрдэнэ:
1️⃣ Safety First Уулзалт – Тээврийн салбарын талаарх мэдээллийг Зам тээврийн яам, Иллинойс мужийн цагдаагийн албаны төлөөлөгчид ирж өөрийн биеэр танилцуулах бөгөөд салбарын уналт босолт хэтийн төлөв зэрэг сэдвээр экспертүүд илтгэл тавьж мэдээлэл олгоно
2️⃣ Бизнесийн Workshop – Бизнесийн салбартаа мэргэшсэн мэргэжилтэн илтгэгчид уригдан ирж Бизнесийн удирдлага, санхүүгийн төлөвлөлт, зээлийн боломжууд, бизнесийн маргаан, зөрчлийг шийдвэрлэх зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч өөрсдийн туршлагаас хуваалцах болно
3️⃣ Бизнес Networking – Бизнесийн салбарын удирдагч нарыг албан ёсоор танилцуулж, оролцогчид танилын хүрээгээ тэлэх, мэдээлэл солилцох орчин нөхцөлийг бүрдүүлж Монгол коммунитгийн шилдэг удирдагч нартай нэг дор уулзах боломжийг олгож байна
4️⃣ Саятан Жолооч шагнал гардуулах ёслол/ Хаалтын үйл ажиллагаа – 2 дах жилдээ Монгол жолооч нартаа “Саятан жолооч” шагналыг ёслол төгөлдөр бүхий гардуулж тээврийн жолооч, компани хоёрын урт хугацааны амжилттай хамтрал , нүр их хөдөлмөрийг урамшуулснаар бидний үйл ажиллагаа өндөрлөнө.
Үйл ажиллагааны тасалбарт багтах үнэ цэнэ:
💻“Safety First” хуралд суух эрх
💳 Бизнес workshop суух эрх
🎁 Бизнес networking үед бизнесүүдээс мэдээлэл авах эрх
☕️ Өглөөний хөнгөн цай, кофе
🍳 Өдрийн хоол
🍹 Коктайл цаг
🍽️Оройн хоол, хаалтын босоо хүлээн авалт
2023, 2024 онуудад, тээврийн салбарын Монголчууддаа зориулагдан амжилттай зохион байгуулагдаж олны талархлыг хүлээсэн чуулга уулзалтаа бид шинэчлэн өргөжүүлж улам олон нийтийг хамран дараах байдлаар зохиох гэж байна !
Чуулга уулзалт маань дан ганц тээврийн бизнесийн хөгжил аюулгүй байдлаар хязгаарлагдахгүй:
АНУ-д оршин суугаа нийт Монголчууд, бизнес эрхлэгчдэд зориулагдан:
• Харилцан туршлага солилцох, танилцаж хүрээгээ тэлэх
• Монгол эзэнтэй бизнесүүдийг урт хугацаанд амжилттай үйл ажиллагаа явуулах,
• Business Workshop & Networking эвентийг нэмснээр бизнесүүддээ нэг дор уулзах платформийг бий болгож үйл ажиллагааны хамрах хүрээг тэлж байна.
Та бүхнийг маш бага хөрөнгө оруулалтаар нэгэн өдрийг, тархиа цэнэглэж, салбарын мэдээллийг нэг дороос, шууд эх үүсвэрээс үнэн зөв авч, бусад бизнес эрхлэгчид эрхмүүдтэй туршлага солилцох энэ алтан боломжийг бид олгож байна.
Уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна.
Амжилтын алхам бүрд тань X.А.М.Т!
Ямар нэг алдаа байна уу?
Хэрэв та дараах арга хэмжээний заранд буруу мэдээлэл байгааг анзаарсан бол доорх маягтыг бөглөн бидэнд мэдэгдэнэ үү. Таны санал хүсэлт нь бидний зарыг үнэн зөв, цаг үеэ олсон байлгахад тусалдаг. Танд баярлалаа!