Монгол Өв Соёлын төвтэй болох гэж байна

Агуулга

Иллинойс мужийн Чикаго хот нь олон үндэстний соёлыг өөртөө багтаасан байдлаараа олонд танигдсан хот юм. Иллинойс муж нь албан бус тоогоор 15000 гаруй монголчууд амьдардгаараа бусад мужуудыг тэргүүлдэг байна. “Монгол өв соёлын төв” төсөл нь даяаршилд ондооших Монгол өв соёлоо эрхэмлэн авч үлдэн, бусдад өвлүүлэн таниулах алсын хараатайгаар 2023 оны 8 сарын 28-д хэрэгжиж эхэлсэн.

Тэдний эрхэм зорилго нь АНУ-ын төвийн бүсэд амьдарч буй монгол гаралтай иргэдийн соёлын хэрэгцээг ханган хойч үедээ монгол хэл, өв соёл, түүх, ёс заншлаа өвлүүлэн үлдээхийн зэрэгцээ, зааж сурган монгол амин чанарыг бэхжүүлэх чиглэлээр нийтийн эрх ашгийн төлөө тогтмол үйл ажиллагаагаа явуулах юм. Энэхүү төсөл нь иргэдийн тогтмол уулзаж, танилцан нөхөрлөх, биеэсээ суралцах, мэдээлэл солилцох таатай орчин, нөхцөлийг бүрдүүлж; залуу үедээ монгол хэл,өв соёл, урлаг, уран зохиол, ёс заншлаас заан сургаж өвлүүлэн; Монгол, Америкийн ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх үр дүнд хүрэхийн тулд ажиллаж буй төсөл юм.

Монгол өв соёлын төвийн давуу талууд:

  • Соёлын солилцоо:

MHC нь Монгол, Америкийн соёлыг холбох гүүр болно. Энэ нь соёлын солилцооны хөтөлбөрүүдийг хөнгөвчлөх, харилцан ойлголцол, талархлыг бий болгох гэх мэт давуу талуудтай. Жуулчид газарзүйн хил хязгаарыг давсан харилцаа холбоог бий болгож, Монголын уламжлалыг гадаад орны иргэд шимтэн сонирхох боломжтой болно.

  • Олон нийтийн оролцоо:

MHC нь энгийн нэг байгууллага биш; энэ нь олон нийтийн оролцоог дэмжигч юм. Тус төв нь арга хэмжээ, баяр наадам, соёлын хөтөлбөрүүдээр дамжуулан Чикагогийн Монгол оршин суугчдад өв соёлоо олон нийтэд түгээх энтэртаймент болон боломжоор хангана. Энэхүү нэгдмэл байдал, ижил төстэй байдал нь Монгол соёлын бүтцийг бэхжүүлэх болно.

  • Соёл хоорондын харилцан ойлголцол:

Энэхүү төв нь соёл хоорондын харилцан ойлголцлыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Америк улсад оршин суух монголчууддаа дэлхийн иргэншлийн мэдрэмжийг бий болгож, соёлын тухтай орон зайг бий болгоно.

  • Боловсрол ба мэдлэг:

Чикаго хотод Монгол номын санг байгуулсан бөгөөд үүнээс сурагч оюутнууд ч гэлтгүй хүн бүхэн ашиг тус хүртэх боломжтой. Энэ нь Монголын соёл, оюуны өмч бүхий номуудыг толилуулна.

Таны хандив яагаад чухал вэ?

Монголын өв соёлын төвийг барьж байгуулах нь соёлын дархлаагаа хамгаалахын ач холбогдлыг ухамсарласан хүмүүсийн дэмжлэгийг шаарддаг томоохон ажил юм. Таны хандив зөвхөн санхүүгийн хандив биш; энэ нь даяаршилд өөрийн улсын дархлааг хамгаалахад туслах хөрөнгө оруулалт юм.

Таны хандиваар Монголын иргэд өөрсдийн соёл уламжлалд ойртох арга хэмжээ, наадам, соёлын хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, бусад хөтөлбөр, үйл ажиллагаануудыг дэмжихийн зэрэгцээгээр тогтмол үйл ажиллагаа явуулах үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилтыг MHC нь урдаа тавьсан байгаа.

Хандивын аян нь $429,500 босгох зорилготойгоос одоогийн байдлаар $91,121 цугларчээ. Үлдсэн үнийн дүнг Америкт оршин суугаа монголчууд маань бага гэлтгүй хандивлахад асуудалгүй цугларах байх гэдэгт итгэлтэй байна.

Талархлаа илэрхийлэх нь:

Энэ үйлсэд хувь нэмрээ оруулсан хүмүүст талархаж байна. Соёлын дархлаагаа хамгаалах, таны улсаа гэх итгэл үнэмшил бол MHC-ийг хөдөлгөх гол хүч юм. Та бүхний өгөөмөр сэтгэл хойч үедээ эгшиглэх соёлын өвийг бий болгоход их туслах болно.

Хандивын ангилал болон хандивлагчдыг харах:

Ангилал

Хандивлагчид

Монгол өв соёлын төвийн зохион байгуулалт, төвийн бүтэц**

Удирдах зөвлөл болон Менежментийн багийн бүрэлдэхүүнийг танилцуулах нь

Удирдах зөвлөл болон Менежментийн багийн бүрэлдэхүүнийг танилцуулах нь

Консул, Удирдах зөвлөлийн дарга– Түвшинтөгсийн БАТЦЭЦЭГ (Дипломатч- хятад судлаач, олон улсын харилцаа, дипломат үйл ажиллагааны магистр)

Төвийн үүсгэн байгуулагчид, удирдах зөвлөлийн гишүүд болон тэдний хариуцсан чиглэлүүд:

Байгууллага хоорондын хамтын ажиллагаа– Төмөрбаатарын БОЛОРТУЯА (MQueen Inc. компанийн захирал)

Гадаад-дотоод харилцаа, менежмент, олон нийтийн харилцаа– Ундрахын ЗОРИГТБААТАР (МҮХАҮТ-ын АНУ дахь Төлөөлөгчийн газрын захирал, Эрх зүйч)

Банк- санхүү, дотоод хяналт– Алтангэрэлийн ЦОГ ( Аялал жуулчлалын менежер, түүхийн багш, “United Mongol”  ашгийн бус байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүн,“Tsog” LLC компанийн захирал)

Дотоод үйл ажиллагаа– Зэстбалжирын ЭНХЖАРГАЛ (Нягтлан бодогч, Peace-Happiness LLC компанийн захирал), Өлзийбүрэний ТЭМҮҮЛЭН

Хандив, ивээн тэтгэлэг, сурталчилгаа– Цолмонгийн ӨНӨБОЛД ( Иргэний инженер, “BUDS” LLC компанийн үйл ажиллагааны менежер)

Өсвөр үе- залуучуудад чиглэсэн соёл, урлаг, спортын үйл ажиллагаа– Сэргэлэнгийн ЧИНГҮҮН (Артист)

Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга– Тогоонтөмөрийн ЕСӨНТӨМӨР (Хятадын хэлний орчуулагч- хятад судлаач)

Менежментийн багийн ахлагч бөгөөд Төвийн менежер– Чадраабалын СЭЛЭНГЭ (Бизнесийн удирдлага, олон улсын тогтвортой хөгжлийн магистрант)

Төвийн үйл ажиллагааны гол чиглэлүүд**

  • Монгол хэл, бичгийн сургалт;
  • Монголын уран зохиол, түүхийн сургалт;
  • Монгол номын сан;
  • Лекц, семинар, хурал;
  • Монгол үндэсний урлаг, дуу, хөгжим, бүжиг, сонгодог хөгжмийн сургалт болон тэдгээрийн тоглолт, концерт зохион байгуулах;
  • Үндэсний болон бусад спорт, хөлөгт тоглоом,наадгайн сургалт болон тэдгээрийн тэмцээн уралдаан;
  • Үндэсний гар урлал, хувцас, хоол хүнсний сургалт;
  • АНУ-ын холбогдох хуулиар зөвшөөрөгдсөн аливаа шашны зан үйл хийх, хурал цугларалт хийх, бясалгал хийх;
  • Үндэсний тэмдэглэлт баяр, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ, хүлээн авалтууд зохион байгуулах;
  • Үндэсний онцлогтой үзэсгэлэн, худалдаа;
  • Гэр бүл, өсвөр үе, ахмад настнуудад чиглэсэн үйл ажиллагаа;
  • Монгол гаралтай иргэдэд зориулсан хандив, буяны үйл ажиллагаа;

Монгол өв соёлын төвийн актуудыг сонирховоос доор линкийг нь орууллаа.

“Монгол Өв Соёлын Төв”-ийн дүрэм:

https://mongolianheritagecenter.org/mhc-durem/

“Монгол Өв Соёлын Төв”-ийн Зөвлөхүүдийн зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм:

https://mongolianheritagecenter.org/mhc-zuvlukhuudiin-zuvluliin-durem/

Илүү ихийг хүсэж байвал!

Хэрэв танд энэ блог хэрэг болсон ба Чикагогийн монголчуудын талаар илүү үнэ цэнэтэй мэдээлэл авахыг хүсвэл манай мэдээллийн товхимолд нэгдээрэй!

mnМонгол