Чикаго хотын Монголчуудын оролцох арга хэмжээнүүд


Х-Түц хамтлаг дахин тоглоно
Хошин урлагийн Х-Түц хамтлаг албан ёсны эрхтэйгээр тавдугаар сарын 3-нд тоглолтоо хийсэн. Зөвхөн инээдмийн тоглолтоос гадна үдшийн цэнгүүн, 15-20 дуутай 4-5 цаг үргэлжлэх шоу тоглолтыг үзэгчдийн хүсэлтээр дахин тавдугаар сарын 9-нд тоглохоор болжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэд дарж авна уу.

Бүсгүй кино албан ёсны эрхтэйгээр
Хурд хамтлагийн 30 жилийн ойд зориулан бүтээсэн Бүсгүй УСК Чикаго хотод тавдугаар сарын 16, 17-нд гархаар болжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэд дарж авна уу.


Assi Plaza-Noori Chicken лангуу дотор шинэ Монгол хоолны газар нээгдлээ.
Чикагогийн Монголчууд дунд ам сайтай байгаа шинэ Монгол хоолны газар нь J Plaza буюу хуучнаар Assi Plaza-д байрлаж байгаа бөгөөд амт чанар сайтай Монгол хоолнуудаар үйлчилж байна. Олны ам сайтай байгаа тус газар үйлчлүүлэхээр бол 40 минутын өмнө захиалга өгвөл зүгээр санагдсан. Утасны дугаар : 847-581-1838

Чикаго хотын хүүхэд залуус, гадаад бөхчүүдийн дундах Монгол үндэсний бөхийн тэмцээн болно
Энэ сарын 17-ны өдөр АНУ-д амьдарч буй монгол хүүхэд залуучууд болон гадаадын иргэдэд Монгол бөхөөр дамжуулан өв соёлоо өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах, залуу бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой тэмцээн зохиогдоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг энэд дарж авна уу.

Түүнчлэн, АНУ-ын Чикаго орчимд амьдарч байгаа Монголчуудын наадам болон эх үрсийн баярын тов гарлаа.
-Зургаадугаар сарын 1-нд “Жаргалтай Хүүхэд Нас” Чикаго 2025 нэртэйгээр эх үрсийн баяр –
Дэлгэрэнгүй мэдээллийг энэд дарж авна уу.

-Долдугаар сарын 5-нд Чикаго хотын Монголчуудын наадам Lake Villa-д тус тус зохион байгуулагдах нь ээ. Дэлгэрэнгүйг тун удалгүй мэдээллэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *