Тэтгэлэгтэй сургалт

09/04/2024

Сертификат-тай, тэтгэлэгтэй “Peer Advocate Leadership Training (PAL)” сургалт!

10-р сарын 3-наас Монгол хэлээр эхлэх сургалтандаа бүртгээд дуусаж байна. Маш цөөхөн суудал үлдсэн тул та яаралтай бүртгүүлээрэй. Бүрэн ирцтэй тохиолдолд 100 долларын тэтгэлэгтэй.

Бүртгүүлэх линк-ийг комментоор оруулья.

Холбогдох имэйл хаяг: uuggi@kanwin.org

Сургалтын сэдэв:

Үе тэнгийн өмгөөлөлийн манлайлал (PAL) сургалт нь коммюнитигийн гишүүдэд жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хүмүүст нөлөөлөх ур чадварыг суулгах, төлөвшүүлэх зорилготой 5 удаагийн сургалтын хөтөлбөр юм. Сургалт нь энгийн боловч практик мэдлэгийг агуулсан бөгөөд доорхи сэдвээр явагдана.

✧ Гэр бүлийн/бэлгийн хүчирхийлэл 101

✧ Өсвөр насныхны болзооны хүчирхийлэл 101 & өөртөө итгэх итгэл

✧ Зөвшөөрөл ба хил хязгаар

✧ Сонсох чадвар ба бусдыг ойлгох чадвар

✧ Хохирогчийн эрх ба сонголтууд

✧ Өмгөөлөл болон бусад

10-р сарын 3, 10, 17, 24, 31-ны Пүрэв гаригт | 9:30AM – 12.00PM

Park Ridge, IL

*Сургалт танхимд явагдах бөгөөд бүртгэлийн дараа тодорхой хаягийг хуваалцах болно.

uggi@kanwin.org

Contact

Uugii Urjinbadam
(224)-578-9725