Чикаго хотын Монголчуудын дөрөв, тавдугаар сард оролцох топ 5 арга хэмжээ

Гадаадад сурч, ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг нэгтгэж байдаг томоохон зүйл бол тэднийг хамруулсан үйл ажиллагаа, тэмцээн уралдаан байдаг. Ирэх дөрөв тавдугаар сард Монголчуудыг хамарсан олон төрлийн эвент, хурал ихтэй байх нь ээ. Тэдгээрээс онцолж та бүхэнд хүргэе.

Даалууны тэмцээн 

Энэ сарын 26-нд Чикаго хот дахь Монголчуудын дунд нөхөрсөг даалууны тэмцээн болох гэж байна. Даалууны тэмцээний дараа диско үдэшлэгтэй тул оюун ухаанаа сорьж, дуулж бүжиглэх цогц үйл ажиллагаа болно.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг энэд дарж авна уу.

MonPride лигийн плэйоффын тоглолт (after party B.Tamir, BX) 

АНУ-ын Чикаго хот орчмын Монголчуудын сагсан бөмбөгийн “НӨХӨРСӨГ ЛИГ”-ийн тэмцээний хасагдах шатны энэ сарын 27-нд зохион байгуулагдана. Тэмцээний дараа after party болох бөгөөд 2000-аад оны мега од BX болон 2025 онд байлдан дагуулж буй B.Tamir нар хүрэлцэн ирэх нь ээ.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг энэд дарж авна уу.

“Сэрсэн тал” морин хуурын тоглолт

Тавдугаар сарын 10-нд алдарт “Сэрсэн тал” аялгуугаар нэрлэгдсэн морин хуурын тоглолтыг “Гийнгоо морин хуурын чуулга” бүрэн бүрэлдхүүнээрээ Чикаго хот дахь Монголчууддаа толилуулна.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг энэд дарж авна уу.

“Задгай Цагаан-2” бүжгийн цэнгүүн

Хоёр дахь удаагаа зохион байгуулагдахаар болсон “Задгай Цагаан-2” бүжгийн цэнгүүн мөн тавдугаар сарын 10-нд товлогджээ. Энэ удаагийн цэнгүүний онцлог нь олсон бүх орлого Монгол Мэдлэг сургуулийн 15 жилийн ойн арга хэмжээнд зориулагдах юм байна.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг энэд дарж авна уу.

Safety first- Тээврийн салбарын хурал

Зам тээврийн яам, Иллинойс мужийн цагдаагийн алба хамтран тээврийн салбарын талаарх мэдээллийг танилцуулах бөгөөд салбарын уналт босолт хэтийн төлөв зэрэг сэдвээр экспертүүд илтгэл тавьж мэдээлэл олгох чухал үйл ажиллагаа тавдугаар сарын 30-нд.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг энэд дарж авна уу.